Наадмын дараа намар гэдэгчлэн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах, хадлан тэжээл бэлтгэх их ажил өрнөж байна.  Аймгийн Засаг дарга 2017-2018 оны Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт, хадлан тэжээл бэлтгэх тухай 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот албан даалгавар гаргаж, холбогдох байгууллагууд, сумдад  үүрэг чиглэл өгсөн. 

Албан даалгаварт 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах, сум багийн ажлын хэсгийг 08 дугаар сарын 1-ний дотор багтаан томилж, ажлын төлөвлөгөө гарган, ажлын явц, биелэлтэнд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг холбогдох газар, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх,

Хадлан гар тэжээл, хужир шүүг заасан төлөвлөгөөний дагуу бэлтгэхэд малчид, тариаланчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулж, орон нутгийн нөөц бүрдүүлэх, шаардлагатай цэгүүдэд байршуулах арга хэмжээ авахыг үүрэг болгожээ...

- share

Сэтгэгдэл (0)