Аймгийн удирдлагууд БНХАУ-ын Аньхуй мужийн Аньхуйн бизнесийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн Баруун бүсийг хариуцсан гүйцэтгэх захирал Ли Шинтай тэргүүтэй Шанхай, Шань си, ШУӨЗО-ы бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар аймгийн Засаг дарга Ховд аймаг, Аньхуй муж хоорондын цаашдын хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд талуудын хамтран ажиллах нэн тэргүүний зорилтын нэг малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэл гэдгийг онцоллоо. Мөн бизнес эрхлэгчдэд 2016-2020 онд Ховд аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын төслүүдээс танилцуулж, эдгээр төслүүдийг Ховд аймаг, Аньхуй мужийн бизнес эрхлэгчид хамтран хэрэгжүүлэх ажлыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Төлөөлөгчдийг ахлан ирсэн захирал Ли Шинтай аймгийн удирдлагуудад талархал илэрхийлээд Ховд аймаг, Аньхуй муж хоорондын хамтын ажиллагаанд амжилт хүсч, олон төслүүдэд хамтран ажиллахаа хэллээ.

Тус нийгэмлэгийн төлөөлөгчид Ховд аймагт хөрөнгө оруулах боломжтой төслүүдтэй газар дээр нь танилцаж, судлах зорилгоор 3-4 хоног ажиллаа.

- share

Сэтгэгдэл (0)