Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас өгсөн үүрэг чигэлийн дагуу байгууллагынхаа ажлын үндсэн чиг үүрэг, онцлогтой тохируулан иргэдэд тодорхой мэдээлэл өгч, зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж, иргэдийн санал, гомдол, эрэлт, хүсэлтийг хүлээн авах, байгууллагын үйл ажиллагааг сурталчилах Нээллтэй хаалганы өдрийг тогтсон хуваарийн дагуу бүх албан байгууллагууд зохион байгуулж байна. Ховд аймгийн ЗДТГ-ын даргын баталсан хуваарийн дагуу аймгийн ХДТ, Нийтийн номын сангийн нээлттэй хаалганы өдөр аймгийн төв талбайд өнөөдөр болов.  Үйл ажиллагааны нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Гантөмөр, ХДТ-ын дарга н.Гантуяа, Нийтийн номын сангийн дарга Т.Эрдэнэтуяа нарын албаны төлөөлөл оролцлоо.

 

Мөн өнөөдөр аймгийн музейн хамт олон өв соёлын хүрээлэнд нээлттэй өдөрлөгөө зохион байгуулж, үйл ажиллагаагаа сурталчилан үндэсний өв соёлоо иргэдэд түгээн дэлгэрүүллээ.

- share

Сэтгэгдэл (0)