Хууль сурталчлах Дэвжээ тэмцээнийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ, Жаргалант сумын ЗДТГ, Цагдаагийн газартай хамтран 05 дугаар сарын 02-ны өдөр явуулсан бөгөөд Жаргалант сумын 12 багийн иргэдийн дунд зохион байгуулсан юм. Ховд аймгийн Хэмжээнд зохион явагдаж буй “Хууль журам- миний амьдралд” аяны хүрээнд Монгол улсын Тамхины хяналтын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Захиргааны хариуцлагын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тэднийг татан оролцуулах зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулсан байна.

 

Уг тэмцээн нь:

1.Багийн мэндчилгээ

2.Гэрийн даалгавар /Архи, тамхины хор хөнөөл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зохиомж буюу шторк цацах/

3.Багийн ахлагчдын дундах асуулт хариулт

4.Чөлөөт сэтгэлгээ /Архи, тамхины хор хөнөөл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр жүжигчилсэн тоглолт/

5.Багийн гишүүдийн дундах асуулт хариулт гэсэн төрлөөр зохиогдсон бөгөөд Жаргалант сумын Буянт баг бусдаасаа илүү байж 44 оноогоор тэргүүн байр эзэлж 350.000 төгрөгийн эзэн боллоо. Тэмцээний 2 дугаар байрт Алагтолгой баг 43 оноогоор, 3-р байрт Наран баг 40 оноогоор тус тус шалгарлаа.

- share

Сэтгэгдэл (0)