Өнөөдөр аймгийн удирдах ажилтны 8 дахь удаагийн шуурхай зөвлөгөөн 58 хувийн ирцтэй хуралдлаа. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар оролцов. Шуурхай зөвлөгөөний эхэнд албан байгууллагуудын дарга удирдлагуудад аймгийн Засаг дарга Д.Галсандондог цаг үеийн ажлын мэдээллийг хүргэлээ. Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга М.Отгонханд Орон нутгийн төсвийн нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэл цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, ГИХГ-ын Баруун бүс дэх газрын дарга Г.Эрдэнэзаяа “Гадаадын иргэн, харьяатын баруун бүс дэх газрын танилцуулга, ажлын тайлан”-г шуурхай зөвлөгөөнд оролцогчдод танилцуулан мэдээлэл хийв. Мөн Зооноз өвчин судлалын төвийн дарга Б.Баяржаргал “Байгалийн голомтот Зоонозын халдварт өвчин болон хачигт халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” талаар мэдээлэл хийлээ.

 

- share

Сэтгэгдэл (0)