БОЭТ-ийн ачааллыг бууруулан, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн тулд сумдын Эрүүл мэндийн төв, өрхийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулах нь чухал юм. Иймээс аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулж, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн. Үүнээс гадна БОЭТ, сум өрхийн ЭМТ-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж, танилцан, эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд, иргэдийн санал бодол тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэхэд салбар хариуцсан орлогчийн хувьд анхааран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж нар Баатархайрхан өрхийн ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцав.

- share

Сэтгэгдэл (0)