Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” хамтран орон нутгийн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрт тусгах санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгчид, гишүүд, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч иргэдийн төлөөлөл 60 гаруй хүн оролцож байна. Хэлэлцүүлгийн хүрээнд “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бөгөөд оролцогчдын саналыг авч эхэллээ.

“Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль, “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хууль, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хууль, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр, Ногоон хөгжлийн хөтөлбөр /2016-2026/, Ховд аймгийн хөгжлийн стратеги /2015-2025 он/, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх, орон нутгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг боловсруулан 2019–2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

- share

Сэтгэгдэл (0)