Ховд аймгийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж байна. Хуралд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон зөвлөлийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцож байна. 
Энэ удаагийн хуралдаанд “Аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэр, дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц”, “Ховд аймгийн Ундны усны чанар, аюулгүй байдал”, БОАЖСайдаас эрх шилжсэн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, "Хогийн менежмент төлөвлөгөөний төсөл", “Хариуцлагатай, тунгалаг төр” хөтөлбөрийн төсөл, “Хүүхэд бүр цэцэрлэгт” дэд хөтөлбөрийн төсөл, “Үйлдвэрлэгч Ховд” дэд хөтөлбөрийн төсөл, “Ус” дэд хөтөлбөрийн төсөл, “Агаар орчны бохирдлыг бууруулах” дэд хөтөлбөрийн төсөл, “Малын эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн төсөл, “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ, шинжилгээний төлбөрийн жишиг үнэлгээний дээд хязгаарын хэмжээ тогтоох төсөл” болон “Хөрөнгө оруулалтын техник хяналтыг зарцуулах журам”-ын талаар танилцуулж, тус тус хэлэлцэж байна.

- share

Сэтгэгдэл (0)