Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын 60 жилийн ой, Монгол-Оросын хамтын ажиллагааны найрамдлын сарын хүрээнд Монгол-Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, түүний дотор орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ”-г Ховд аймаг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

“Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ” –ний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн урлагийн зааланд эхэллээ. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Татьяна Чагдуровна Будаева, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, ШУТИС-ын доктор, профессор Б.Энхбат, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ахлах референт-орчуулагч Владимир Сергеевич Зимирев, ОХУ-ын Алтайн Техникийн их сургуулийн захирал Михалл Шишин, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү болон ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургуулийн багш нарын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын төлөөлөл оролцлоо.

“Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ” нь 12 дугаар ангийн сурагчдын дунд явуулах “Орос хэлний олимпиад”, “Шилдэг багш” уралдаан, “Орос дуу, шүлгийн уралдаан”, "Орос хэл заах арга зүйг төгөлдөржүүлэх нь" сэдэвт сургалт, ОХУ-д сургууль төгсөгчид, орос хэлний багш нарын уулзалт зэргээр үргэлжилж байна

.

- share

Сэтгэгдэл (0)