Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран 10 дугаар сарын 20-ний өдөр хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шалгаруулах “Алтан намар-2018” хөгжмийн наадмыг Монгол Улсын филармон концертын танхимд зохион байгуулжээ. Тус наадамд 17 хөгжмийн зохиолчийн 19 бүтээл тоглогдсон байна. “Алтан намар-2018” наадмын шилдгийн шилдэг бүтээлүүдийн “Нэгдсэн концерт”, “Улсын санд худалдан авсан бүтээлийн хөгжмийн зохиолчдод шагнал гардуулах ёслолын ажиллагаа” 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт  болов.

“Алтан намар-2018” хөгжмийн наадмын тэргүүн дээд шагналыг Ховд аймгийн харьяат, хѳгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын Хѳѳмий, Симфони найрал хѳгжимд зориулан бүтээсэн "Сар анх мандсан нутаг" чуулбар бүтээл хүртсэн байна. Энэхүү уран бүтээлийг аймгийн ХДТ-ын хөөмийч Х.Ганзориг болон нутгийн уран бүтээлчид хамтран үзэгчдэд толилуулжээ. Тэгвэл өнөөдөр хѳгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар, ХДТ-ын хөөмийч Х.Ганзориг нарыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ХДТ-ын удирдлага, холбогдох хүмүүс  "Ховд Нисэх буудал" дээр тосон авч, хүндэтгэл үзүүллээ.

 

- share

Сэтгэгдэл (0)