Аймгийн төвийн орон сууцны оршин суугчдад халаалт дулааны асуудал жил бүр тулгамдсаар байдаг. Ховд хотод хүйтний эрч чангараагүй ч “Бадамлах дөл” ХХК-аас халаалт дулаанаа авдаг иргэдийн хувьд байр, орон сууц халахгүй байна гэсэн санал гомдол тасрахгүй байна. Тиймээс аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхнаар ахлуулсан ажлын хэсэг, иргэд, оршин суугчдын төлөөлөл дулааны станцуудын, нүүрсний нөөц, үйл ажиллагаатай танилцлаа.

- share

Сэтгэгдэл (0)