Ховд аймаг "Соёлтой төрийн үйлчилгээ-Авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд “Хариуцлагатай, тунгалаг төр" аймгийн хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна. “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт иргэд олон нийтийн саналыг тусгах зорилгоор эхний хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 17-ны өдөр Нутгийн удирдлагын ордны иргэний танхимд зохион байгуулсан бөгөөд 2 дахь удаагийн хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага ахмад настан, оюутан, залуучууд, ард иргэдийн төлөөлөлийг оролцуулж, тэдний санал хүсэлтийг сонсож ажилласан юм. Тэгвэл “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт тусгах санал авах 3 дахь удаагийн хэлэлцүүлгийг энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

- share

Сэтгэгдэл (0)