Мерси Кор Монгол ОУБ нь Монгол улсад 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт 2004 оноос эхлэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Төслийн хэрэгжих хугацаа өндөрлөх дөхөж байгаатай холбогдуулан МКМОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Рамэш Синх, МКМОУБ-ын хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг, LTS төслийн менежер Б. Энхтуяа нар Ховд аймагт ажиллаж төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалтыг аймаг орон нутгийн удирдлагуудтай зохион байгууллаа. Мерси Кор Монгол ОУБ нь 2009, 2010 оны зуднаас үүдэлтэйгээр болзошгүй гамшгийн эрсдлийг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс LTS төслийг сүүлийн 2 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад үндэслэсэн 15 аймгийг хамарсан тэтгэлэг зарласанаас Ховд аймгаас 2 төслийг шалгаруулсан байна.