Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Олон үндэстэн ястны өв соёл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Олон үндэстэн ястны соёлын биет болон биет бус өв"-ийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор сумдын соёлын өдрийн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Өнөөдөр Өөлд түмний өлгий нутаг Эрдэнэбүрэн сумын соёлын өдрийн арга хэмжээ болж тус сумынхан энэхүү арга хэмжээний хүрээнд төв азийн суут алдартан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн жанжин, хутагт Ойрадын их хаан Галданбошготын хөшөөнд цэцэг өргөж, их хааны сүр хүчийг харуулсан морьт баатруудын жагсаалыг аймгийн төв талбайд зохион байгуулав. Түүнчлэн тус сумын ЕБС-ийн бий биелэгээний 100 хүүхдийн жагсаал, өөлд түмний үндэсний дээл хувцасны онцлогийг харуулсан жагсаалыг зохион байгуулж сум орон нутаг, ястныхаа онцлогийг иргэд олон нийтэд сурталчлан ажиллалаа.

Видео:

 

- share

Сэтгэгдэл (0)