Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав аймаг орон нутгийнхаа боловсролын салбарт хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг танилцуулах, цаашид анхаарах асуудлын талаар салбар байгууллагуудын саналыг сонсох зорилгоор Боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтад аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон ерөнхий боловсролын 7 сургууль, 15 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар оролцож, санал солилцов.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлэхдээ: “Аливаа улс орны хөгжлийн түлхүүр нь чадварлаг боловсон хүчин байдаг. Тэр ч утгаараа орон нутгийн боловсролын салбарын хөгжлийг дэмжиж ажиллана. Боловсролын салбарын байгууллагууд нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлж, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх замаар хүүхэд багачуудад харилцаа, хандлагын зөв төлөвшилтийг эзэмшүүлэх нь хамгийн чухал бөгөөд боловсролын салбар байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй” гэж онцоллоо. Мөн багшийн ёс зүйн зарчмыг баримталж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хариуцлагатай, шударга ажиллахыг боловсролын салбарынханд уриалсан юм.

Үүнээс гандна сургууль, цэцэрлэгийн удирдлагууд нь багш нарын ур чадварыг дээшлүүлэх, туршлага судлах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах, зарим цэцэрлэгийн цахилгаан, сантехникийн асуудлыг анхаарах, шаардлагатай засвар шинэчлэлийн ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг уламжлав.

                                                                                                                                                                                                       Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)