Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоогоо сайжруулах үүднээс аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Үүний дагуу өнөөдөр аймгийн шуурхай зөвлөгөөн болов. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нарын аймгийн хэмжээнд болсон онцлох үйл явдал, цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. Энэ үеэр аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Мөнхболд гэмт хэргийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн бол Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо Жаргалант сумын хэмжээнд зохион байгуулж буй “Бид нэг гэр бүл өрх бүрт” аяны талаар мэдээлэл хийв. Мөн өнөөдрийн шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн Боловсрол Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү Эерэг хандлагын тухай зөвлөгөө мэдээлэл өгч, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөөх их ажилдаа хүн бүр амжилт гаргахыг хүслээ.

- share

Сэтгэгдэл (0)