Ховд аймгийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, Аймгийн 2018 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн явц, түүнд оруулах өөрчлөлтийн тухай, Аймгийн нийгэм эдийн засаг, нийгмийн хөгжлийн Үндсэн чиглэлийн 2018 оны биелэлт, 2018 оны төслийн тухай тус тус хэлэлцлээ. Эдгээр асуудлууд нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн баригдаж, 2018 оны 10 сарын 12-нд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн батлагдах юм. 
Ховд аймгийн төсвийн орлого 2018 оны 3-р улирлын байдлаар 30 хувиар давсан байгаа бөгөөд татварын орлого болон бусад орлогуудын төвлөрөл сайн байгааг Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээлж байлаа. Мөн энэхүү давсан орлогуудыг нэн тэргүүнд шаардлагатай байгаа ажлууд болон зарим өр төлбөрүүдэд хувиарлахаар санал оруулж байгаа юм.

- share

Сэтгэгдэл (0)