Дэлхий нийтээр нийгмийн амьдралд оролцох залуучуудын оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх талаар онцгой анхаарч байгаа өнөө үед залуучуудын хөгжлийн талаар ярилцах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, гарц шийдлийг ярилцах, тэдний боловсрол, мэдлэгийг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачлан 10-р сарын 6-7 ны өдрүүдэд "ШИНЭ ХОВДЫН ЗАЛУУС" чуулга уулзалтыг Ховд хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Чуулга уулзалтанд Ховд аймгийн 16 сум, Жаргалант сумын баг тус бүрээс 10 залуу, нийт 300 залуу оролцох ба уг арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, "Ховдын түүчээ" ТББ хамтран зохион байгуулах юм. Энэ үеэр оролцогч залууст Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар танилцуулж хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна үйлдвэрлэл эрхлэгч залуусын бүтээлийн үзэсгэлэн, спортын уралдаан,тэмцээн, урлагийн тоглолт зэргийг зохион явуулах ажээ

- share

Сэтгэгдэл (0)