Ховд аймаг олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, дэлхий нийтэд сурталчлан таниулах томоохон эвент болгох зорилгоор энэхүү “Цайны зам" өв соёлын наадам зохион байгуулж байна.
Энэхүү өв соёлын наадмыг 09-р сарын 24-30 ны хооронд зохион байгуулах бөгөөд хөтөлбөр ёсоор 09 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд үргэлжилж, бэсрэг наадам, тэмээн жин, адуучин тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Түүнчлэн Гурван сэнхэрийн агуйгаас салаалсан таван маршрутын дагуу ойрын зайн аялал болж, Олон улсын хөөмийн тавдугаар наадам, уран нугаралтын бэсрэг наадам, тууль,цуур, бий биелгээ,хөөмий, уран нугаралтын сонирхолтой үзүүлбэр тоглолтуудаар үргэлжлэх юм.

- share

Сэтгэгдэл (0)