Щвейцарын хөгжлийн агентлаг Германы хамтын ажиллгааны нийгэмлэг “Эрчим хүчний үр ашиг” төсөл МУ-ын ЗГХЭГ-тай хамтран 4-р сарын 10-11 ний өдрүүдэд “Сайн засаглал болон эрчим хүчний хэмнэлтийн талаарх туршлага солилцох” зөвлөгөөнийг Ховд аймагт амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Ховд Завхан Баян-өлгий Архангай, Баянхонгор Говь-алтай гэсэн 8 аймгийн удирдлагууд, холбогдох хэлтэс, агентлаг,Орон нутгийн өмчийн газар, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын төлөөллүүүд оролцлоо. Зөвлөгөөнөөр Ховд Завхан аймагт хэрэгжүүлсэн “Эрчим хүчний үр ашиг” төслийн үр дүнгийн талаар хэлэлцэж ямар дүнд хүрсэн талаар ярилцсан байна. Эрчим хүчний үр ашиг төслийн хүрээнд Ховд Завхан аймагт өнгөрсөн хугацаанд 13 барилга обьектын дулаан алдагдлыг бууруулсан бол ирэх зунд гурван ажил хийж нийтдээ 16 барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах замаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж ажиллах юм. Тухайн байгууллага, аймаг орон нутаг цаашлаад улс орны эдийн засагт нөлөөлөхөөс гадна хамгийн гол нь дулаан эрүүл орчинг  бий болгох чухал нөлөөтэй. Энэхүү төслийн үр өгөөжийг зөвхөн 2 аймгаар хязагаарлах биш МУ-ын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх шаардлага байгааг албаны хүн хэлж байлаа. Зөвхөн Ховд аймагт л социализмын үед баригдаж олон жилийн ашиглалатын явцад хуучирч муудсан 6 барилгын дулаан алдагдлыг бууруулж, өнөөдөр бага насны хүүхдүүдийн эрүүл орчинд өсөх, сургуулийн сурагчдын ая тухтай орчинд суралцах, иргэдийн дулаан тохилог орчинд эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлсэн байна. Зөвлөгөөнд оролцогчид энэ үеэр Эрчим хүчний үр ашиг төслийн санхүүжилтээр Ховд аймагт хийгдсэн ажлын үр дүнтэй газар дээр нь танилцсан нь зөвлөгөөний нэг чухал зорилт байсан юм.

- share

Сэтгэгдэл (0)