Увс аймгийн Наранбулагийн Харганатын төмрийн хүдрээс тээвэрлэлт хийж Ховд аймгийн босоо тэнхлэгийн авто зам буюу Мянгадын гүүрнээс Бодончын хавцалаар явах тээврийн үйл ажиллагааг 4 сарын 1-ээс зогсоохоор боллоо. Энэ тухай өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх тэргүүтэй ажлын хэсэг хуралдаж дээрх шийдвэрийг гаргав. Учир нь газар гэсч байгаа энэ үед дээрх чиглэлийн замаар зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хүнд даацын автомашинаар тээвэрлэлт хийснээр тухайн замд эвдрэл гэмтэл гарах эрсдэл тулгарч байгаа юм. Тиймээс тээвэрчид болон дээрх аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад энэхүү шийдвэрийг хүргүүлж, хяналт тавин ажиллахыг Цагдаагийн газар болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудад үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл, Мянгадын гүүрнээс Бодончын чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын гүүрнүүд нь 44 тн-ын даацтай учраас энэхүү зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн тээвэр хийхийг хориглож байгаа нь энэ юм.

- share

Сэтгэгдэл (0)