Монгол улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол”-ын дагуу Баруун бүсийн аймгуудаас Бүсийн зөвлөлд материалаа ирүүлсэн сумдын ажлыг газар дээр нь шалган дүгнэж, дүнг Баруун бүсийн зөвлөлийн хуралд танилцуулах зорилгоор Улсын тэргүүний сум шалгаруулах баруун бүсийн зөвлөлийн ажлын хэсэг 03 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд ажиллалаа. Увс аймгийн Бөхмөрөн сум нь Байшинт, Хар алтат, Гурван жигэртэй гэсэн 3 багтай, нийт 576 өрх бүхий 2286 хүн амтай. Тус сум “Улсын тэргүүний сумаар шалгарахаар гурав дахь удаагаа өрсөлдөж байна.

 

- share

Сэтгэгдэл (0)