Өчигдөр Казах түмний Наурызын баярын хурал боллоо. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг тэргүүтэй удирдлагууд оролцож, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 24 дүгээр зарлигаар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол улсын төрийн дээд одон, медаль гардууллаа. Үүнд: “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 3, “Алтангадас одон”-гоор 14, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 2, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-гаар 2, “Соёлын тэргүүний ажилтан”-гаар 1, “Тэргүүний ардын авъяастан”-гаар 1 хүн шагнагдав. Мөн аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 6, аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр 6 хүн тус тус шагнагдлаа.

- share

Сэтгэгдэл (0)