Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн жагсаж Ерөнхий сайдад хүндэтгэл үзүүлсэн бөгөөд гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зориулалттай техник хэрэгсэл, үлээгч аппарат, тасдагч аврах багаж, бутлагч багажуудыг дэлгэн харуулж танилцуулсан юм.

Үүнээс гадна Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт хэлэхдээ: “Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангид нэг бүлэг шинээр нэмэх, Булган сум дахь Онцгой байдлын хэлтэст Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулах, Зэрэг сумын Гал түймэр унтраах аврах 70 дугаар ангид 1 машин нэмж авах шаардлагатай байна” гэсэн хүсэлт уламжлав.

Мөн энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын нэр бүхий алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулан өгч, баяр хүргэлээ. Тодруулбал, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 24 дүгээр зарлигаар Д.Батбаяр, Б.Баярэрдэнэ нар “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнагдлаа. Мөн О.Батдорж, Д.Тодбаяр, Б.Мөнхбат нар “Цэргийн хүндэт медаль”- аар тус тус шагнагдав.

                                                                                                                Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)