Ховд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл болон Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөл хамтран ажиллах зөвшилцлийн санамж бичигт энэ оны 03 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Европын холбооны ТМБССД-2 төслийн удирдагч Дэвид Пеэрсон болон хоёр зөвлөлөөс давхардсан тоогоор 14 хүн оролцов.

Санамж бичгийн зорилго нь Швейцарын Хөгжлийн Агентлаг (ШХА)-ийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл болон Европын холбооны Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих-2 төслийн үр дүнд суурилан орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааны ажлыг Ховд аймагт тогтвортой хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх тогтолцоог хөгжүүлэхэд олон талын оролцоотой хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулахад мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын гүйцэтгэх үүргийг улам нэмэгдүүлэх, энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай орчин бүрдэх, түүнд шаардагдах мэргэжил, ур чадвартай ажилтан бэлтгэх, зөвлөгөө өгөх, МБС-ын байгууллага төгсөгчдийг суралцах хугацаанд нь ажлын байранд дадлага хийлгэх, төгссөн хойно нь ажлын байраар хангах, зах зээлийн зарчимд нийцсэн тогтолцоо бий болгох ач холбогдолтой гэдгийг зөвлөлийн гишүүд онцлон мэдээллэв.

 

- share

Сэтгэгдэл (1)

  • Андрей

    Перезвоните мне пожалуйста 8(495) 248-01-88 Андрей

    2018-10-11 09:52:57