Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүд төрийн байгууллагын албан хаагчдад хууль, эрх зүй, архив, албан хэрэг хөтлөлтийн мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 32 албан байгууллагуудын ажилтнуудад энэ оны 3 дугаар сарын 05-наас 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль, эрх зүйн сургалт мэдээлэл хийж байна. Одоогийн байдлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболдын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс зэрэг 3 байгууллагын 63 ажилтанд Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Албан хэрэг хөтлөлт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон оффшор бүсийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2017 оны 236 дугаар тогтоол, Төрийн албан хаагчийн ёс зүй сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулжээ.

                                                                                                                                                                                              Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)