Ховд аймгийн цаг үеийн ажлын нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу хоёрдугаар сарын 21-ний өдөр “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-ийг Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа.

Шуурхай зөвлөгөөнд 95 байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар оролцохоос 57.8 хувийн ирцтэйгээр өрнөж, зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар удирдан явууллаа. Зөвлөгөөний үеэр “Мөнгөлөг шагшуурга-2018” цас мөсний баярын арга хэмжээний талаар мэдээлэл хийж, албан байгууллагуудыг уг мөсний баярын арга хэмжээ, спортын уралдаан тэмцээнд идэвх санаачлагатай, манлайлан оролцохыг уриалав.

 

 

- share

Сэтгэгдэл (0)