Тахиа жилээс эхлэн аймгийн Засаг даргын захирамжаар анх удаа таван хошуу малаа төрөл тус бүрд нь өсгөсөн малчдыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Тухайлбал: Тэмээгээр Цэцэг сумын малчин А.Амархүү 379, адуугаар Буянт сумын харьяат Монгол улсын аварга малчин Д.Отгонням 480, үхрээр Дуут сумын малчин А.Бакий 332, хониор Дарви сумын малчин Г.Ганбаатар 2328, ямаагаар Ховд сумын малчин Х.Асхар 1620 толгой мал тус тус тоолуулж аймагтаа тэргүүлж байна.

- share

Сэтгэгдэл (0)