Х.ЦОГТБАЯР: АМЖИЛТАА АХИУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

Чандмань сумын Талын булаг багийн малчин Хүрэл-Очирын Цогбаяр мал сүргээ таван төрлөөр өсгөн үржүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэхэд гаргасан амжилтаараа Гал Тахиа жилийн “Аймгийн аварга малчин” боллоо. Өнөөдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баатарзориг, Н.Батцагаан, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү болон сумын удирдлагууд малчин Х.Цогбаяр, түүний гэргий Б.Уранбаяр нарын аймгийн аваргын батламж, мөнгөн шагнал, дурсгалын зүйлийг гардуулан өгч баяр хүргэв.

Талын булаг багийн малчин Х.Цогбаярын хувьд наймдугаар анги төгсөөд малчин болжээ. Тэрээр аймаг орон нутагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, “Аймгийн аварга малчин” болсондоо баярлаж байгаагаа илэрхийлээд цаашид “Улсын аварга малчин” болохыг зорьж байна хэмээв.

                                                                                                                                                                      Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)