АЙМГИЙН "ЕСӨН АЛДАРТАН", "АЛДАРТ УЯАЧ", ШИЛДЭГ СУМ, БАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баяртзориулсан үндэсний бөхийн барилдаан хоёрдугаар сарын 10-ны өдөр спортын ордонд боллоо. Үндэсний бөхийн барилдааны үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон бусад удирдлагууд аймгийн есөн алдартан, аймгийн алдарт уяач, тэргүүний сум, баг, байгууллагууд болон Цэвэрч Ховдчууд болзолт уралдааны шилдэгүүдийн шагналыг тус тус гардуулан өгч, ахмад бөхчүүд, уяач, харваачдад хүндэтгэл үзүүллээ.

АЙМГИЙН “ЕСӨН АЛДАРТАН” ТОДОРЛОО
Боловсролын салбарын алдартнаар Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Эрдэнэчимэг, Эрүүл мэндийн салбарын алдартнаар Жаргалант сумын Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч бага эмч Л.Гэрэлчулуун, Барилга, дэд бүтцийн салбарын алдартнаар “Зорчигч тээвэр” ХХК-ийн жолооч Х.Энх-Амар, Санхүүгийн салбарын алдартнаар Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд, Бизнесийн салбарын алдартнаар “Бадамлах оюун” ХХК-ний захирал Н.Энхтуяа, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн салбарын алдартнаар Хар нуур Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн, Соёл урлагийн салбарын алдартнаар *Болор цом-35* яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэн яруу найрагч М.Отгонбаяр, Төрийн захиргаа, хууль зүйн салбарын алдартнаар аймгийн Цагдаагийн газрын Эргүүлийн цагдаа Т.Өнөрбаатар, Спортын салбарын алдартнаар “Ич Монгол” таеквондо клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргал нар тус тус шалгарч, шагналаа гардан авав.

АЙМГИЙН “АЛДАРТ УЯАЧ” ЦОЛООР 22 УЯАЧ ШАГНАГДАВ 
Аймгийн “Алдарт уяач” цолоор 22 уяач, “Алтан хараацай” цолоор 3 хүүхэд шагнагдлаа. Ховд аймгийн тэргүүний сумаар Булган сум шалгарч, хоёрдугаар байранд Эрдэнэбүрэн сум, гуравдугаар байранд Цэцэг сум шалгарлаа. Харин тэргүүний багаар Булган сумын Алагтолгой баг, Жаргалант сумын Алагтолгой баг, Мөст сумын Улаантолгой баг, тэргүүний байгууллагаар Онцгой байдлын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар тус тус шалгарч, шагналаа гардан авсан юм.

“ЦЭВЭРЧ ХОВДЧУУД” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Аймгийн Засаг даргын захирамжаар зарласан “Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааны шилдэг номинацуудыг шагнаж урамшууллаа. Тухайлбал, “Шилдэг сум” номинацийн нэгдүгээр байранд Булган сум, хоёрдугаар байранд Жаргалант сум, гуравдугаар байранд Эрдэнэбүрэн сум шалгарсан бөгөөд Жаргалант сумын шилдэг багаар Алагтолгой баг, Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар Ховд телевиз, Шилдэг байгууллагаар Цэргийн 123 дугаар анги, Ховд их сургууль тус тус шалгарч, шагналаа гардан авлаа

                                                                                                                                 Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)