XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийнхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн ахмад үеийн 20 гаруй ажилтнууддаа өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд орон нутгийнхаа цаг үеийн нөхцөл байдал, мал аж ахуйн өвөлжилтийн ерөнхий төлөв, 2017 оны томоохон бүтээн байгуулалт, 2018 оны цаашдын зорилтуудын талаар ахмад үеийн ажилтнууддаа мэдээлэл хийж, санал солилцов.

- share

Сэтгэгдэл (0)