“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг угтсан “Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Биеийн тамир спортын газрын бага заал, жудо бөхийн ордонд тус тус эхэллээ.

Орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулж, үндэсний онцлог, хэв шинжийг хадгалсан, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэд, аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчдийг дэмжих зорилготой уг үзэсгэлэн худалдааг Ховд аймгийн Засаг даргын Тамгын Газар, Хүнс Хөдөө Аж Ахуйн Газар, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар, Мэргэжлийн Хяналтын Газар, Биеийн Тамир Спортын Газар, Хөгжимт Драмын Театр, Хөгжил Политехник коллеж, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.

“Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаанд 10 сумын 80 гаруй иргэн, аж ахуй нэгж оролцож, хүнсний нэрийн бүтээгдэхүүн, цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаалж байна. Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд үргэлжилж, шилдэг 15 номинац тодруулах юм.

                                                                                                                           Н.Лхагва

 

 

- share

Сэтгэгдэл (0)