АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хоёрдугаар сарын 06-ны өдөр хуралдаж, аймгийн “Есөн алдартан”, аймгийн Алдарт уяач, Тэргүүний сум, баг, байгууллага шалгаруулах тухай асуудлууд болон Цэвэрч Ховдчууд болзолт уралдааны дүнг  хэлэлцэж, шийдвэрлэлээ.

2017 онд  ажил хөдөлмөр, мэргэжлийн ур чадвараараа онцгой амжилт гарган, аймаг, сумын хөгжилд тодорхой хувь нэмэр  оруулсан аймгийн есөн алдартанг  шалгаруулав. Үүнд, Боловсролын салбарын алдартнаар Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Эрдэнэчимэг,  Эрүүл мэндийн салбарын алдартнаар Жаргалант сумын Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмч Л.Гэрэлчулуун, Барилга, дэд бүтцийн салбарын алдартнаар “Зорчигч тээвэр” ХХК-ийн жолооч Х.Энх-Амар, Санхүүгийн салбарын алдартнаар аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд, Бизнесийн салбарын алдартнаар “Бадамлах оюун” ХХК-ий захирал Н.Энхтуяа, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн салбарын алдартнаар Хар нуур Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн, Соёл урлагийн салбарын алдартнаар “Болор цом-35” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэн, яруу найрагч  М.Отгонбаяр, Төрийн захиргаа, хууль зүйн салбарын алдартнаар аймгийн Цагдаагийн газрын Эргүүлийн цагдаа Т.Өнөрбаатар, Спортын салбарын алдартнаар “Ич Монгол” таеквондо клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргал нарыг тус тус шалгаруулав.

Мөн аймгийн Алдарт уяачаар Алтай сумын уяач Х.Жаргалсайхан, Булган сумын уяач П.Гансүх, Р.Ганбаатар, Буянт сумын уяач Д.Далхжав, Дарви сумын уяач П.Давааням, Н.Сум-Очир, Дуут сумын уяач Н.Намбар, Зэрэг сумын уяач Б.Баатарбилэг, Манхан сумын уяач Х.Нармандах, Мөст сумын уяач Э.Лхагвасүрэн, Ж.Тулга, А.Цэрнээ, Мянгад сумын уяач Б.Даваадалай, Ч.Загджав, У.Хүрлээ, Үенч сумын уяач Д.Өлзийбат, Б.Бирваа, Чандмань сумын уяач С.Дашдаваа, Эрдэнэбүрэн сумын уяач С.Баттулга, Жаргалант сумын уяач А.Жамъяансүрэн, Г.Мандах, Ц.Балжаа нарын 22 уячийг шалгаруулж, Зэрэг сумын сурагч Ж.Батболд, Мянгад сумын сурагч О.Баяржавхлан нарт “Алтан хараацай” цол олгохоор шийдвэрлэв.  

Түүнчлэн 2017 оны ажлын үр дүн, үзүүлэлтээр аймгийн тэргүүний сумаар Булган сум шалгарч, удаах байруудыг Эрдэнэбүрэн, Цэцэг сум, тэргүүний багаар Булган сумын Алагтолгой баг,  удаах байруудыг Жаргалант сумын Алагтолгой баг, Мөст сумын Улаантолгой баг эзэлсэн бол 2017 оны Тэргүүний байгууллагаар Онцгой байдлын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар  тус тус шалгарав.   

Аймгийн Засаг даргын захирамжаар зарласан “Цэвэрч Ховдчууд” болзолт уралдаанд идэвх санаачилгатай оролцсон сум, баг, албан байгууллагуудын ажлын үр дүнг хэлэлцэж, шилдэг номинацуудыг шалгаруулав. Тухайлбал, “Шилдэг сум” номинацийн нэгдүгээр байранд Булган сум, хоёрдугаар байранд  Жаргалант сум, гуравдугаар байранд Эрдэнэбүрэн сум, Жаргалант сумын шилдэг багаар Алагтолгой баг, Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар Ховд телевиз, Шилдэг байгууллагаар Цэргийн 123 дугаар анги, Ховд их сургууль тус тус шалгарлаа.

                                                                                    Н.Лхагва

 

- share

Сэтгэгдэл (0)