Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” улсын хоёр дугаар зөвлөгөөн Олон угсаатны өлгий нутаг Баруун бүсийн тулгуур төв Ховд хотод 2018 оны 1 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Зөвөлгөөний үйл ажиллаанд Ховд, Увс, Баян-Өлгийн, Завхан, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудын төлөөлөл бүхий 300 гаруй хүн оролцоно. 

Тус зөвлөгөөнийг БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв үндсэн зохион байгуулагчаар ажиллаж, БСШУСЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд, БМДИ, МУБИС-ын багш, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж багш, ажилтнуудын санал бодлыг хуваалцах юм.

Энэхүү зөвлөгөөн нь боловсролын салбарын эрх зүй, санхүү, сургалтын орчин, багшийн хөгжил, нийгмийн асуудлын талаарх тулгамдсан асуудлыг тал талаасаа ярилцаж тодорхой, маш үр дүндтэй шийдвэрийг гаргах зорилготой юм.

Тус зөвлөгөөний үйл ажиллагаанд оролцохоор өнөөдөр Ховд аймагт БСШУСЯ-ны сайдын Зөвлөх Б.Ганбат, БҮТ-ийн захирал, Салбар хуралдааны зохицуулагч Ж.Ган-Эрдэнэ нараар ахлуулсан ажлын хэсэг аймгийн төвийн зарим сургууль, цэцэрлэгүүдтэй танилцах, Соёлын салбарын ажилтнуудтай уулзаж мэдээлэл солилцох, Буянт сумын сургууль, цэцэрлэгүүдээр орж ажиллаар болон төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.  

 

- share

Сэтгэгдэл (0)