Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн шийдвэрээр гал түймэрт орон гэрээ алдсан Буянт сумын Нарийн гол багийн малчин Ц.Сумъяапүрэвийн гэр бүлд 2018.01.24-ний өдөр таван ханатай шинэ гэр хүлээлгэн өглөө.  
Буянт сумын Нарийн гол багийн малчин Ц.Сумъяапүрэв нь долоон ам бүлтэй. 1992 оноос хойш мал маллаж байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр цахилгааны улмаас гал түймэрт автаж орон гэргүй болж, өвлийн хүйтэнд хүнд нөхцөлд ороод байсан юм. Түүний шинэ гэрийг Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баярсайхан, төлөөлөгч Б.Энхтуяа болон сум орон нутгийн удирдлагууд хүлээлгэн өгч, нэгэн гэр бүлийг халуун дулаан гэр оронтой болгож, сайхан сэтгэлийн дэмжлэг үзүүллээ. 

Мөн энэ үеэр аймгийн төр захиргааны байгууллага шинэ гэр олгож, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баярсайхан 200,0 мянган төгрөг, Буянт сумын ЗДТГ, сургууль, цэцэрлэг, анги хамт олон, ах дүү нарын зүгээс малчны гэр бүлд тодорхой хэмжээний мөнгөн тусламж, эд материалын дэмжлэг үзүүлж байгаад малчин Ц.Сумъяапүрэв, түүний гэргий Д.Загдсүрэн нар талархал илэрхийлж байв 

- share

Сэтгэгдэл (0)