Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 18-19-ны өдрүүдэд Булган, Үенч, Алтай сумуудад ажиллаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Батнасан, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Оюунтунгалаг, ХХҮХ-ын дэд дарга Т.Сайнбаяр, ЭМНДХ-ийн төлөвлөгч, эдийн засагч Б.Мөнх-Амьдрал, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг бүрэлдэхүүнтэй хүмүүс ажиллаа.  

Энэ хүрээнд сум орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч, зохих арга хэмжээ авах зорилготойгоор ажиллаа. Мөн нийт иргэд, хөдөлмөрчдөд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2018 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд хариуллаа. Баруун гурван сумын тухайд энэ жил өвөлжилт харьцангуй сайн байгаа бөгөөд отрын бүс нутаг болж бусад сумдаас мал, малчид өвөлжиж байгаа таатай мэдээтэй байна.  

- share

Сэтгэгдэл (0)