Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу мэргэжлийн байгууллагын ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагддаг. Энэ дагуу Ховд аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс, Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэн хамтран ААН, байгууллагын ажил олгогч, удирдах ажилтнууд болон жижиг дунд үйлдвэрт ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд болон нийт ажилчдад тухайн чиглэлийн сургалтыг зохион байгууллаа. 12 сарын 18, 19-ны өдрүүдэд болсон тус сургалтанд Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж буй 100 гаруй ААН, байгууллагын ажил олгогч удирдлагууд, холбогдох албан тушаалтан оролцлоо. Сургалтын нээлтэнд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг оролцлоо.                            

НДЕГ-аас жил болгон зохион байгуулдаг тус сургалтын үр дүнд үйлдвэрлэлийн хөнгөн болон хүндэвтэр осолд өртсөн ажилчдын тоо тодорхой хэмжээгээр буурсан болохыг зохион байгуулагчид онцолж байна. Гурав дахь жилдээ зохиогдож байгаа тус сургалтыг явуулснаар ажил олгогчдын ажлын байрны аюулгүй байдалд хандах хандлагыг төлөвшүүлэх, ХАБЭА-г хангаж ажилласнаар тухайн байгууллага, ААН, компанид ямар ач холбогдолтойг танин мэдүүлэх зорилготой юм.    

- share

Сэтгэгдэл (0)