Ховд аймгийн иргэдийн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл,  талархал, өргөдөл нэг бүрийг мэдээллийн долоон сувгаар цаг алдалгүй хүлээн авч холбогдох газар нь уламжилж шийдвэрлүүлэх зорилготой 70431111 төвийн дэргэдэх www.khovd-1111.mn цахим сайт ажилд орж хэвийн ажиллаж эхэллээ. Тус сайт нь энэ оны 6 сараас эхлэн сервэрийн алдаанаас болж ажиллахгүй байсан бөгөөд сайтын сервэрийн асуудлыг шийдвэрлэж хэвийн ажиллагаанд оруулаад байна.

Энэхүү цахим сайт нь таны өгсөн санал шүүмжлэл болон бусад мэдээллийг холбогдох албан тушаалтанд уламжилж цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлүүлж, хяналт тавих бөгөөд иргэдийн аливаа санал хүсэлтийг төрийн захиргааны үйл ажиллагаанд тусгаж ажиллах юм. Ингэснээр төр захиргааны байгууллага болон иргэдийн хоорондох харилцааг хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой юм. Иймд иргэд та бүхэн дээрх цахим сайтад хандан өөрсдийн аливаа санал, хүсэлтээ илэрхийлж бидэнтэй хамтран ажиллана уу.

- share

Сэтгэгдэл (0)