Энэ жил зуншлага тааруу гандуу байсан учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Малчдад тусалъя” сайн санааны аян зохион байгуулахаар аймгийн Засаг даргын захирамж гарсан. Энэхүү аяны үйл ажиллагаа эхлээд нэг сар орчмын хугацаа болж байгаа бөгөөд байгууллагууд хуваарийн дагуу хандиваа хүлээлгэн өгч байна. Тухайлбал, 11 сарын 15-нд Боловсрол соёл, урлагийн газар 100 прэсс өвч тэжээл, Эрүүл мэнд нийгмийн даатгалын газар нэмнээ 24,  лаа 24 боодол, 24 толгой шүдэнз, 50л шатахууны эрхийн бичиг хандивласан юм. Харин Биеийн тамир спортын газар 200.000 төгрөг, 50л шатахууны эрхийн бичиг, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар 120 прэсс өвч, Хоёрдугаар цэцэрлэг 113 прэсс өвс, ЗДТГ-ын дэргэдэх Өмчийн алба 20 прэсс өвс гэх зэргээр байгууллагууд эд материалын болон мөнгөн хандиваа өгөөд байна.   

Харин энэ долоо хоногт буюу энэ сарын 24-нд Мэргэжлийн хяналтын газар 116 прэсс өвс, Долдугаар цэцэрлэг 28 прэсс өвс 38 уут навч өгсөн бол Гэр бүл, хүүхэд залуучуудын газар ажилчдынхаа нэг өдрийн цалингаар малчдын хүүхдүүдэд өвлийн дулаан хувцас худалдан авч өглөө. Харин Байгаль орчин аялал жуулчлалын газрын хамт олон 350.000 төгрөгийн мөнгөн хандив өгсөн бөгөөд цаашид ажилчдынхаа дотоод нөөц боломжоор нэмнээ, бээлий гэх мэт малчдад хэрэгцээтэй эд материалын дэмжлэг үзүүлнэ гэдгээ онцолж байлаа. Түүнчлэн Стандарт хэмжилзүйн хэлтэс ажилчдынхаа нэг өдрийн цалингаар 12 уут тэжээл хандивласан бол Эрүүл мэндийн газар 46 прэсс өвс малчдадаа зориулан хандавлаад байна. Үүнээс гадна Засаг даргын нөөц хөрөнгөөс 5 сая төгрөг, 30 тн өвс, 10 тн тэжээл, Засаг даргын тамгын газрын хамт олноос 1 өдрийн цалингаар өвс, нэмнээ, бээлийг ажилчдын тоогоор хандивлалаа. Эдгээр хандив тусламжийг аймгийн нөөцөд хүлээн авч бүртгэж байгаа бөгөөд цаг хүндэрсэн үед шаардлагатай газруудад хувиарлан өгөх зорилготой юм.             

- share

Сэтгэгдэл (0)