Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын Жаргалан баг Усжуулахын 24 айлын орон сууц, Багшийн дээдийн 30 айлын орон сууц зэрэг нийт таван байрны зургаан орцны засварыг 28,1 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгээд байна. Тус засварын ажлыг “Нью престиж коннстракшн” ХХК тендерт шалгаран 10 сарын 3-аас 20-ны хооронд гүйцэтгэхээр гэрээ хийж ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тус ажлыг Засаг даргын захирамжаар 11 сарын 9-нд ажлын хэсэг хүлээн авч ашиглалтанд хүлээлгэн өглөө. Ийнхүү олон жил болж хуучирч муудсан орон сууцны орцны засвар үйлчилгээг ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн иргэд оршин суугчдын зүгээс талархалтай хүлээн авч байлаа.   

- share

Сэтгэгдэл (0)