Тус хурлаар Ховд аймаг дахь Улаан загалмайн холбооны үйл ажиллагаа болон санхүүгийн эхний 10 сарын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо. Энэхүү хурлыг аймгийн ЗДТГ-ын дарга буюу Зөвлөлийн дарга Б.Ганболд ахалж цаашид хийж хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар үүрэг чиглэл өглөө.   

Тухайлбал, “Малчиддаа тусалъя” аяны талаар Монголын улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан төсөл хөтөлбөрийн байгууллага буюу гадна, дотны донор байгууллагуудтай хамтран ажиллах. Аймгийн аварга малчин шалгаруулах журмын дагуу  малчдаас татвар төвлөрүүлэх. Мөн тус зөвлөлийн гишүүдийг Улаан загалмайн хорооны Онцгой гишүүн болгох, албан байгууллага хамт олныг шинээр гишүүнээр элсүүлэх, Татвар хураамжийг төвлөрүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.   

- share

Сэтгэгдэл (0)