Өнөөдөр Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаан боллоо. Энэхүү хурлаар дараах асуудлуудыг авч хэлэлцэв. Тухайлбал, Хүчирхийллийн  хохирогч болсон хүүхдийн асуудлаар аймаг, сумын хамтарсан багийн ажлын мэдээлэл болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явц, Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, хохирогч болсон хүүхдийн асуудлаарх мэдээлэл, Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа хохирогч болсон хүүхдийн асуудлаарх мэдээлэл, Гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн насанд хүрээгүй хүүхдийн талаарх мэдээлэл, Хүүхдийн тэтгэлэг төлөлтийн өнөөгийн нөхцөл байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг асуудлуудын талаар мэдээлэл сонслоо.  

Мөн Ховд аймаг дахь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн талаарх танилцуулга, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж харилцан санал солилцон цаашид авах арга хэмжээг хэлэлцэв. Ийнхүү цаашид хүүхэд хамгааллын талаар хамтарсан багийн ажлын төлөвлөгөөг гаргаж дараагийн хурлаар батлуулж ажил хэрэг болгон мөрдөж ажиллахыг хамтарсан багаас шийдвэрлэлээ.  

Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдлууд багагүй гарч байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг хаа хаанаа авч ажиллахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байлаа. Мөн хүүхдийн РС тоглоомонд донтох явдлыг таслах зогсоох, насанд хүрээгүй хүүхдийн цахим орчны буруу хэрэглээг хязгаарлах зэрэг асуудлаар талууд харилцан шийдвэртэй арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсгийн зүгээс санал нэгдэв.    

- share

Сэтгэгдэл (0)