Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаа. Тус ажлын хэсэг нь Ховд аймгийн Дарви, Манхан, Жаргалант, Буянт сум, Аймгийн ИТХ, ЗДТГ болон бусад төрийн байгууллагуудад зөвлөн туслах, хяналт шалгалтыг 10 сарын 31-ээс 11 сарын 2-ны өдрүүдэд хийлээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх цаашлаад Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэнд хяналт тавьж үүрэг чиглэл өгсөн байна. Ийнхүү хяналт шалгалт хийх явцад цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар зөвлөмж гарган холбогдох газруудад хүргэх бөгөөд энэ хүрээнд “Авлигатай тэмцэх олон нийтийн дэд зөвлөл”-ийг байгууллаа. Тус зөвлөлийг Р.Батмөнх, н.Батчулуун, н.Мөнхбат гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулж аймгийн ИТХ-ын даргатай гэрээ байгуулсан байна. Энэхүү ажлын хэсэг нь үргэлжлүүлээд Увс, Баян-Өлгий аймгуудад  ажиллах юм байна.

- share

Сэтгэгдэл (0)