Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 9 сарын 28-ны өдрийн 254 дүгээр тогтоолоор цахилгааны шөнийн тарифыг орон нутагт буюу аймгийн төв суурин газар мөрдөж ажиллахаар тогтоосон байна. Энэхүү тогтоолд зааснаар Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон цагийн ялгаварт тоолууртай айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг дараах байдлаар тогтоожээ. Тухайлбал, Орой шөнийн хэрэглээ буюу 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл кВт цагийг 77.10 төгрөг үүний 50 хувийг хөнгөлөхөөр журамд заасан байна.

Тодруулбал, Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 бууруулж хөнгөлөлт үзүүлэх юм. Тэгэхээр Ховд аймгийн тухайд Жаргалант суманд цахилгааны ухаалаг буюу автомат тоолуурхай айл өрх энэхүү хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой бөгөөд хэрэв хүсвэл хэрэглэгчид энэхүү ухаалаг тоолуурах Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас 85000 төгрөгөөр худалдан авч уг хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой юм байна. 

- share

Сэтгэгдэл (0)