Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Жаргалсайхан, Т.Баярсайхан, Л.Цэнд-Аюуш, Б.Болорцэцэг, Д.Батхуяг нар хүрэлцэн ирж 54,5 хувийн ирцтэйгээр хуралдаа. Энэ удаагийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Сумын ИТХ-ын болон багийн ИНХ-ын ажил дүгнэх үнэлгээний журам батлах, Аймгийн шагналын журам батлах, Тариалангийн бүс нутаг, түүний заагийг тогтоох тухай, Зөвшөөрөл сунгах тухай/Исламын шашны Шахид Боздактар сүм/, Хөрөнгө гаргах, Төрийн дээд шагналд тодорхойлох тухай 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

- share

Сэтгэгдэл (0)