Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын ажилтнууд Ховд аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажлуудын явцтай танилцаж байна. Тухайлбал, Ховд аймагт баригдаж байгаа босоо тэнхлэгийн автозам буюу Булган боомтоос ОХУ-ын хил хүртэлх авто зам, БОЭТ-ийн оношилгооны төвийн А корпусын ажлыг барих үйл явц, Ховд их сургуульд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт зэрэг ажлуудын явцтай танилцлаа. БОЭТ-ийн хувьд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр корпус бүхий нийт 14 тэрбум төгрөгийн санхүүжилттэй  хоёр корпус барилга баригдах юм. 2018 онд Бельгийн Засгийн газрын санхүүжилтээр манай аймагт тоног төхөөрөмж нийлүүлэгдэхээр байгаа. Энэхүү оношилгооны цогц төвийн тоног төхөөрөмжийн барилгын ажлын нөхцөл байдалтай санхүүжүүлэгч байгууллагын хувьд газар дээр нь үзэж танилцаад явж байгаа юм.  

Энэ үеэрээ аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой уулзаж аймаг орон нутагт хийгдэж байгаа дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын явц байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцаж санал солилцлоо. Аймгийн Засаг дарга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Азийн хөгжлийн банк бол манай орны түншлэгч томоохон байгууллагуудын нэг. Та бүхний манай аймаг орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудад баяртай байгаа. Зам дэд бүтцийн хувьд чанартай сайн замууд тавигдаж байгаад ард иргэд болон аймаг орон нутгийн удирдлагын хувьд талархаж байна. Замын харилцаа сайжирснаар бүс нутгийн эдийн засаг өргөжин тэлэх суурь хүчин зүйл болно. Тиймээс бид цаашид энэхүү замаа дагаад хөгжлийн олон үүд хаалга нээгдэнэ гэж итгэж байна. Миний хувьд анх 2003 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байх үеэдээ энэхүү замын транс тогтоох ажилд гар бие оролцож ажлын эхлэлийг тавьж байсандаа баяртай байдаг. Ингээд бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байж ирлээ та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэдгийг онцолсон юм.   

- share

Сэтгэгдэл (0)