Санхүү, төрийн сангийн хэлтэс, ХОХБТХ, “Тогтвортой амьжиргаа -3” төсөл хамтран “Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, систем”-ийн талаарх сургалт зохион байгууллаа. ОНХС-ийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагналт, хяналт үнэлгээ болон иргэд олон нийтийн оролцоог сайжруулах, системийн бүртгэлийг хангалттай болгох зорилгоор зохион байгуулсан уг сургалтанд аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэргэжилтнээс бүрдсэн 20 гаруй хүн хамрагдав.  

Өмнөх жилүүдийн ОНХС-ийн зарцуулалтын тайлан мэдээлэл хангалтгүй явж ирсэн гэж холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс дүгнэсэн учраас ийнхүү холбогдох мэргэжилтнүүдийг ОНХС-ийн төлөвлөлт, тайлагналт болон бусад мэдээллийг илүү үр дүнтэй, ил тод байлгах зорилготойгоор тус сургалтыг зохион байгуулж байна. Ийнхүү анх удаа зохион байгуулж байгаа энэхүү сургалтын үр дүнд Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилтийн үйл явц илүү боловсронгуй болж, аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар сайжирна гэж үзэж байна.   

- share

Сэтгэгдэл (0)