Өнөөдөр Ховд аймгийн хэмжээнд Боловсролын салбарынхан Дэлхийн болон Монголын багш нарын баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байна. Баярын хурлыг аймгийн Засаг даргын НХБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын засаг даргын НХБ хариуцсан орлогч дарга Лувсанлхамо, ахмад багш нарын төлөөлөл болон аймгийн боловсролын салбарын мэргэжилтэн, багш нар оролцлоо 

Аймгийн Засаг дарга нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээБоловсролын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, суралцагсдын суралцах, хөгжих таатай орчинг бүрдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын хүрэлцээ хангамжийг сайжруулах чиглэлээр нэлээд анхаарч ажиллах болно. Манай боловсролын салбарынхан дотор эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж амжилт гаргаж байгаа сургуулиуд, багш нар олон байгаад сэтгэл хангалуун байна" гэдгийг онцоллоо. 

 

Энэ хичээлийн жилд манай аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд 1900 гаруй сурагч шинээр элсэж, бага ангид 9006, дунд ангид 6015, ахлах ангид 3559  сурагч тус тус суралцаж, төрийн өмчийн 31 цэцэрлэг, хувийн хэвшлийн 12 цэцэрлэг нийт 43 СӨБ-ын байгууллагад 7200 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд 2100 гаруй багш ажилтан ажиллаж байна. 2017-2018 оны хичээлийн жилд Ховд Их сургуульд бакалаврын 27 мэргэжлээр 2300 гаруй суралцагч суралцаж, 210 гаруй багш ажиллаж байгаа болХөгжилполитехник коллежийг 24 мэргэжлээр 1002 суралцагч суралцаж, 130 гаруй багш, албан хаагчид ажиллаж байна.

Боловсрол, шинжлэх ухаан, спортын яам, орон нутгийн төр захиргаа, төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүйг түгээн дэлгэрүүлэх 28 чиглэлийн сургалтанд давхардсан тоогоор 3100 багш, ажилтан хамрагдан мэргэжил, арга зүй, ур чадвараа дээшлүүлсэн байна.  

           Мөн түүнчлэн өнгөрсөн хичээлийн жилд олон арван багш төрийн дээд одон,  медалиар шагнагдахын зэрэгцээ 2016-2017 оны хичээлийн жилд Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш н.Алтан-Очир Монгол улсын гавьяат багш,  улсын олимпиадад Цаст-Алтай цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Цогтгэрэл 3 дугаар байр, Сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Б.Сайнсанаа, Улсийн олимпиад, уралдаанд шавь нар нь амжилт үзүүлсэн Цаст алтай цогцолбор сургуулийн багш Б.Цэцэгмаа, Г.Эрдэнэчимэг, Б.Баярхүү, Л.Туул, Д.Даваажав Прогресс сургуулийн Д.Оюунсүрэн, Ганчимэг Нэгдүгээр сургуулийн Ч.Байгалмаа Манхан сумын багш Ц.Дэлгэрмаа нарын бэлтгэсэн шавь нар алт мөнгө хүрэл медаль хүртсэн зэрэг амжилтуудтай энэхүү багш нарын баярын 51 дэх өдрийг угтаж байна. Түүнчлэн энэхүү баярын арга хэмжээний үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилтнуудад салбарын болон аймаг орон нутгийн шагнал урамшууллыг олгож баяр хүргэлээ.    

- share

Сэтгэгдэл (0)