ВВС агентлагийн харъяа Радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн сэтгүүлч, сурвалжлагч Кэйт Моллесон Ховд аймагт хүрэлцэн ирж Хөөмийн урлагийн өв тээгч нартай уулзан, хөөмийн урлагийн талаар радио нэвтрүүлэг бэлтгэлээ. Хөөмийн урлаг бол дэлхийд хосгүй ховор урлагийн бүтээл. Энэхүү гайхалтай бүтээлийн өв тээгч нар Ховд аймгийн Чандмань суманд нэлээдгүй байдаг. Тэгэхээр энэхүү бүтээлийг дэлхий дахинд сонордуулахаар Ховд аймгийн Чандмань сумын хөөмийч болон ХДТ-ын хөөмийчидтэй уулзаж, хөөмийн бичлэг хийж, ярилцлага авч мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэлээ. Ийнхүү тус бүтээлийг дэлхий дахинаа сонордуулах үйл ажиллагааг аймгийн Засаг даргын зүгээс дэмжин хамтран ажилласан бөгөөд аймгийн Засаг даргын НХБ хариуцсан орлогч Ч.Уранчимэг хариуцан зохион байгуулж ажиллаа.  

- share

Сэтгэгдэл (1)

  • qhoixib

    BjAEVw <a href="http://bnlexbpysgym.com/">bnlexbpysgym</a>, [url=http://crvcebjvzkyu.com/]crvcebjvzkyu[/url], [link=http://dbdzijastqkh.com/]dbdzijastqkh[/link], http://jmxpaswfkwli.com/

    2017-10-03 01:07:07