Үүрэн холбооны үндэсний оператор “Жи Мобайл” компани нь Ховд аймгийн 91 багт хөдөлгөөнт сүлжээний станцийг суурилуулаад байна. Тухайлбал, Цэцэг сумын Баянгол, Мөст сумын Баянхайрхан багуудад 9 сарын 22, 23-ны өдрүүдэд тус сүлжээний нээлтийн үйл ажиллагааг хийлээ. Энэхүү нээлтэнд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Уранчимэг болон аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд олон нийт оролцлоо.

Алслагдсан сум орон нутгийн мэдээлэл, холбооны салбарт ийнхүү технологийн дэвшлийг бий болгож байгаа тус компанид сум орон нутгийн удирдлагууд болон иргэдийн зүгээс талархаж буйгаа илэрхийлж байлаа. Харин Ховд аймгийн хэмжээнд тус сүлжээ ороогүй байсан хоёр сумын хоёр багийг ийнхүү сүлжээнд холбож байгаа нь цаг алдалгүй мэдээ мэдээллийг авахаас эхлээд давуу талууд олон бий. Энэхүү санаачилгыг иргэд олон нийтийн зүгээс сум орон нутгийн удирдлагууд болон аймгийн нэр бүхий иргэдийн хурлын төлөөлөгчдөд тавьсны үндсэн дээр Жи Мобайл компаний 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулснаар ийнхүү ажил хэрэг болж байгаа юм.

- share

Сэтгэгдэл (0)